Би өөрийн газраа зарах гэсэн боловч миний эзэмшлийн газар зах зээлд ямар үнэ ханштай байгааг яаж мэдэх вэ? #газар_мэдээ
2020-06-23

Би өөрийн газраа зарах гэсэн боловч миний эзэмшлийн газар зах зээлд ямар үнэ ханштай байгааг яаж мэдэх вэ?
.
.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь газрын зах зээлийн судалгаа хийх, газрын үнэ цэнэтэй холбоотой мэдээллийг нээлттэй болгох зорилгоор дараах вэб сайтуудыг ажиллуулж байна.
1. Кадастрын мэдээллийн сангийн нээлттэй цахим системийн www.egazar.gov.mn вэб сайтаас газрын суурь үнэлгээ, бүсчлэл, газрын дуудлага худалдааны анхны үнэ, газрын үнэлгээнд нөлөөлөгч хүчин зүйлстэй холбоотой дараах мэдээллийг авах боломжтой.
- Газрын суурь үнэлгээний зэрэглэл /Бүс/:
- Газрын суурь үнэ /1га/:
- Дуудлага худалдааны анхны үнийн итгэлцүүр:
- Дуудлага худалдааны анхны үнэ:
- Жишиг үнэ:
- Гадаргын өндөршил /м/:
- Гадаргын налуу /градус/:
- Дулаан хангамж/м/:
- Ариутгах татуурга/м/:
- Хатуу хучилттай авто зам/м/:
- Сургууль хүртэлх зай/м/:
- Цэцэрлэг хүртэлх зай/м/:
- Эмнэлэг хүртэлх зай /м/:
- Нутгийн удирдлага хүртэлх зай/м/:
- Төв хүртэлх зай/м/:
2. Газрын биржийн цахим системийн www.mle.mn вэб сайтаас газрын зэх зээлийн үнэ цэнтэй холбоотой мэдээллийг харах
Санал асуулга