Хөвсгөд аймгийн 2020 оны бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомонторингийн аргаар үнэлсэн хээрийн судалгааны ажлын үр дүнг танилцуулж байна
2020-10-29

Хөвсгөд аймгийн 2020 оны бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомонторингийн аргаар үнэлсэн хээрийн судалгааны ажлын үр дүнг танилцуулж байна.
2020 онд аймгийн хэмжээнд 400 цэгт мониторингийн хээрийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Мөрөн, Цагаан-Үүр, Төмөрбулаг суманд нийт 8 цэг шинээр нэмж байгуулсан. Хээрийн хэмжилт судалгааны ажлыг газрын мэдээллийн сангийн вэб систёмд оруулан дүн шинжилгээ хийж үр дүнг тооцоод байна. Энэ судалгаанаас үзэхэд Арбулаг, Бүрэнтогтох, Рашаант, Их-Уул, Жаргалант сумдын сэргэх чадавхи урьд оныхоос доройтож, бэлчээрийн зонхилогч ургамал өөрчлөгдөн бэлчээр доройтсон төлөв байдалд шилжсэн байна.
Бэлчээрийн даац:
Аймгийн хэмжээнд мал бэлчээрлэх боломжтой 3793863.5 га бэлчээрийн 400 цэгт хийсэн мониторингийн судалгааны үр дүнгээс харахад:
1. Байгалийн унаган төлөв байдлаа алдаагүй, бүтээмжийн хувьд бага зэргийн өөрчлөгдсөн нь 1-3 жилийн хугацаанд сэргэх 114 цэгийн 1144592.8 га бэлчээрийн газар байна.
2. Байгалийн унаган төлөв байдлаас өөрчлөгдөж бага зэрэг доройтсон. Ашиглалтийн горим, ачааллыг тохируулсанаар харьцангуй богино хугацаанд 3-5 жилийн хугацаанд сэргэх боломжтой 134 цэгийн 2311209.1 га бэлчээрийн газар байна.
3. Бэлчээрийн ургамлын бүтэц бүрэлдэхүүн болоод бүтэмжийн хувьд нилээд өөрчлөгдөж доройтсон. Экосистёмийн үйлчлэлүүд нилээд алдагдсан. Ашиглалтын хувьд зөв зохион байгуулсанаар сэргэх боломжтой хугацаа дунджаар 5-10 жил шаардагдах 112 цэгийн 1079539 га бэлчээр байна.
4. Бэлчээр хүчтэй доройтож унаган зүйл ургамлууд устаж, түрэгч ургамал нэмэгдэнэ. Ус зүйн өөрчлөлтийн улмаас нөхөн сэргээлтийн арга хэмжээ авахгүйгээр сэргэх боломж муу. 10-аас дээш жил шаардлагатай сэргэх боломжтой хугацаа дунджаар 5-10 жил шаардагдах 27 цэгийн 156481.7 га бэлчээрийн газар байна.
5. Бэлчээр хүчтэй доройтсоноор хөрсний алдагдал, давсжилт, элэгдэл эвдрэл хүчтэй илэрсэн. Байгалийн аясаар сэргэх боломжгүйгээр цөлжсөн. Сэргэх боломжтой хугацаа 5-10 жил шаардагдах 6 цэгийн 77252.7 га бэлчээрийн газар байна.
Цаашид авах арга хэмжээ:
1. Сумдын удирдлагууд, газрын даамлууд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган оруулж сумын ИТХ-аар батлуулан чанд мөрдөн ажиллах
2. Бэлчээр хамгаалах чиглэлээр шаардлагатай төсөв хөрөнгийг орон нутгийн төсөвт тусгуулах
3. Төсөл хэрэгжиж байгаа сумдын БАХ-ын гэрээг дүгнэж дорвитой арга хэмжээ авах. Төсөл хөтөлбөрөөс шаардлагатай санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллах.
4. Тухайн сумдын газрын даамлууд бэлчээрийн газрын өөрчлөлтийн үр дүнг сумын Иргэдийн хурал, тухайн багийн ИНХ, БАХ-ын хуралд тогтмол танилцуулж байх шаардлагатай байна.
Санал асуулга