1:1000-НЫ МАСШТАБТАЙ БАЙР ЗҮЙН ЗУРАГ
2020-12-10

Нийслэл Улаанбаатар хотын 265 км2 нутаг дэвсгэрийг БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар 2010, 2013 онд алслагдсан дүүргийн нутаг дэвсгэрийг 2014 онд улсын төсвийн хөрөнгөөр 1:1000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулсан.
21 аймаг, 330 сум, 45 суурингийн төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийг 2004-2009 онд тоон байдлаар зураглаж, 2013-2017 онд шинэчилсэн.
2013-2018 онд 21 аймгийн төв, нийслэлийн 6 дүүргийн 6134 га, алслагдсан 3 дүүргийн 356 га газрын газар доорх инженерийн шугам сүлжээний зураглал хийж, орон зайн мэдээллийн санг үүсгэх бүрдүүлсэн.
Газар доорх инженерийн шугам сүлжээ бүхий 1:1000-ны том масштабтай байр зүйн зургийг дараах зорилгоор ашиглаж байна. Үүнд:
1. Хот суурингийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зохиох;
2. Инженерийн барилга байгууламжийн нарийвчилсан төлөвлөгөө зохиох;
3. Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хот, тосгоны газар хөдлөлийн бичил мужлалын зураглал
4. Барилга, байгууламжийн зураг төсөл зохиох, ашигт малтмалын нарийвчилсан хайгуул хийх;
5. Хаягийн зураг зохиох;
6. Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь өгөгдөл болгон ашиглаж байна.
Санал асуулга