Сар шинэдээ сайхан шинэлээрэй

2021-02-11
Эрхэм хүндэт Хоймор нутгийн хийморьлог Хөвсгөл аймгийн нийт ард түмэн, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хамт олон, үе үеийн ажилчин албан хаагчид, хамтран ажиллагч байгууллагууддаа 17 дугаар жарны "Цөөвөр" хэмээх цагаагчин үхэр жил, хаврын тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийн ерөөлийг айлтган мэндчилье.
Улиран одож буй төмөр хулгана жил манай хамт олонд ивээл буянаа хайрлаж, амьдрал ахуйд нь амжилт бүтээл дагуулсан өгөөмөр сайхан жил байлаа.
Ирж буй цагаагчин үхэр жилдээ айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, хотлоороо элбэг дэлбэг, түмэн олноороо тэнүүн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР