Иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад

2021-08-20
Иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад
Сумдын 2022 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах санал авч байгаа тул иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд шинээр өмчлөх, эзэмших, ашиглахыг хүссэн газрын саналаа тухайн сум хариуцсан газрын даамал болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт саналыг албан бичгээр болон цахимаар /https://egazar.gov.mn/ ирүүлнэ үү.
Та дараах чиглэлээр төлөвлөгөөний санал өгөх боломжтой.
Үүнд:
1. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар эзэмших
2. Худалдаа үйлчилгээ, үйлдвэрийн зориулалтаар шинээр газар эзэмших
3. Төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах зориулалтаар шинээр газар
эзэмших
4. Өвөлжөө, хаваржааны доорх газар шинээр эзэмших
5. Газар тариалангийн зориулалтаар шинээр газар эзэмших
6. Бэлчээр усжуулах сайжруулах, нөхөн сэргээх газар
7. Төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд шинээр газар эзэмших
Холбоо барих утас: 70382929, 89010407, 88387374
И-мэйл хаяг: gxbxbgazar@khs.gov.mn
Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР