Газрын багц хуулийн шинэчлэлийн асуудлаар салбарын сайд нар уулзалт хийлээ.

2021-08-21

Газрын багц хуулийн шинэчлэлийн асуудлаар салбарын сайд нар уулзалт хийлээ.
Газрын  багц хуулийн шинэчлэлтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар /2021.08.20/ Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон бусад албаны хүмүүстэй хамтарсан уулзалт хийлээ.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас боловсруулж байгаа Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн  шинэчилсэн найруулга, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай анхдагч хуулийн төслүүдийн талаар санал солилцов.
Тус хуулийн төслүүдийг Засгийн газраас Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна.
https://mojha.gov.mn/newmojha/?p=5710

Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР