ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ “Э, А” ДУГААР БУЮУ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААРЫГ ДУНДЫН МЭДЭЭЛЛИЙН САНГААР ДАМЖУУЛАН АВТОМАТААР ОЛГОХ ЦАХИМ СИСТЕМ НЭВТЭРЧ БАЙНА

2021-10-05
ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ “Э, А” ДУГААР БУЮУ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААРЫГ ДУНДЫН МЭДЭЭЛЛИЙН САНГААР ДАМЖУУЛАН АВТОМАТААР ОЛГОХ ЦАХИМ СИСТЕМ НЭВТЭРЧ БАЙНА
Монгол улсын Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 16-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас “Авилга, хүнд суртлыг таслан зогсоож, авлигын индексийг бууруулах”зорилго бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Өнөөдөр уг ажлын хэсгээс гаргасан шийдвэр болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулж буй “Цахим шилжилт-Хамтын шийдэл" аяны хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газрын даргын 2021 оны А/621-А191 дүгээр хамтарсан тушаалаар Иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн, шуурхай хүргэх, “Төрийн мэдээлэл солилцооны систем /ХУР/”, “Танилт нэвтрэлтийн нэгдсэн систем /ДАН/”-ээр нэвтэрч газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем /www.egazar.gov.mn/-ээр гаргасан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн дугаарыг дундын мэдээллийн сангаар дамжуулан олгож эхэллээ. ✅✅✅
Ингэснээр иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангахад ахиц дэвшил гарсан үйл явдал боллоо
 
Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР