Алаг- Эрдэнэ сумын дэнжийн рашааны эхийг хамгаалах зорилгоор мод тарих, тохижилт хийх ажилд манай байгууллага хамтран оролцлоо.






Монгол Улсын Усны тухай хууль, Хот суурийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын 1.3, 1.5, 1.10, 1.11, 4.4, 4.5, 4.6, 4.9, 4.17, 5.26 заалтад заасан ажлыг бодит амьдралд хэрэгжүүлэх үүднээс Байгал орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэргэдэх Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа ГХБХБГазартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсантай холбогдуулан Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаанаас санаачлан зохион байгуулан хийж буй Алаг- Эрдэнэ сумын дэнжийн рашааны эхийг хамгаалах зорилгоор мод тарих, тохижилт хийх ажилд манай байгууллага хамтран оролцлоо. Хийсэн ажлын үр дүн Алаг- Эрдэнэ сумын дэнжийн рашааныг бохирдлоос хамгаалж, ундаргыг тогтвортой байлгах юм.