‼ИРГЭН ТА ӨӨРИЙН НЭР ДЭЭРХ ГАЗРЫН МЭДЭЭЛЛЭЭ https://egazar.gov.mn/ ЦАХИМ СИСТЕМД НЭВТРЭН ШАЛГАНА УУ



‼ИРГЭН ТА ӨӨРИЙН НЭР ДЭЭРХ ГАЗРЫН МЭДЭЭЛЛЭЭ https://egazar.gov.mn/ ЦАХИМ СИСТЕМД НЭВТРЭН ШАЛГАНА УУ
Иргэн таны нэр дээр 1997-2010 оны хооронд олгосон #газар #эзэмших болон #өмчлөх #эрхийн #гэрчилгээ байдаг бол 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө https://egazar.gov.mn/ вэб сайт руу нэвтрэн системд бүртгэлтэй эсэхийг шалгаарай. Хэрэв таны газар цахим системд ямар нэг бүртгэлгүй бол #Газрын #харилцаа, #барилга #хот #байгуулалтын #газарт болон #сумдын #газрын #даамлуудад газрын гэрчилгээгээ авч очин хүсэлтээ өгч бүртгүүлэх шаардлагатай. ‼️Та өмчлөх эрхтэй газрын эрх шилжүүлэн авахдаа газрын албан дээр ирж бүртгүүлээгүй бол газрын гэрчилгээ, кадастрын зураг болон "худалдан авсан, бэлэглэсэн, өвлөн авсан " зэрэг гэрээний хуулбартайгаа ирж бүртгүүлэхийг анхаарна уу.
‼️#Шинэчилсэн #бүртгэлийн ажил улсын хэмжээнд нэг л удаа хийгдэнэ. Хэрэв та өөрийн нэр дээрх газраа бүртгүүлээгүй тохиолдолд цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болох юм. Иймд та бүхэн зарлагдсан хугацаанд амжиж шинэчилсэн бүртгэлдээ идэвхтэй хамрагдана уу.
ЖИЧ: Иргэд та бүхэн урт хугацаагаар банк санхүүгийн байгууллагад барьцаалсан үйлдвэр, үйлчилгээ, амины орон сууц, гараж зэрэг өөрийн нэр дээрх эзэмшлийн газрыг мэдээллийн санд бүртгүүлсэн эсэх болон зориулалтын дагуу эзэмшиж байгаа эрхийн гэрчилгээнийхээ хугацаа дууссан эсэхийг сайтар нягтлана уу.