ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО.
2022-11-25









ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО.
Монгол улсаа тунхагласны 98 жилийн ойн баяраар Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хамт олон өөрийн албан дээр зохион байгуулж, төрийн захиргааны 2 алба хаагч тангараг өргөлөө.
Суурь судалгаа, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн П.Мөнхзул
Ханх сумын газрын даамал Т.Нямцэцэг нар
Албан тушаалын тодорхойлолтод хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан төрийн албан хаагчид Төрийн захиргааны албан хаагчийн тангаргийг Монгол Улсын Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх заалт, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу ёс төртэйгөөр өргөдөг уламжлалтай.
Санал асуулга