МЭНДЧИЛГЭЭ

2022-12-30

МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын газрын харилцаа, геодези, зураг зүй, хот байгуулалтын салбарын албан хаагч, ажилтан, ахмадууд Та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье.

Улиран одож буй 2022 онд салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлэн, цахимжуулалтын ажлаа эрчимжүүлж, хийгдсэн ажлуудаа хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн нь улс орны хөгжил, иргэд олны амьдралд чухал үүрэг гүйцэтгэх ажлын эхлэл боллоо.

Ирж буй 2023 онд салбарын эрхзүйн шинэчлэлтийг хийж, шинэ дэвшилтэд технологид суурилсан мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн, цахимжуулалтыг гүнгийрүүлж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд бид бүхэн хамтран ажиллах болно.

Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө үргэлж дэмжиж, хамтран ажилласан хүн бүхэнд баярлалаа! Та бүхэндээ ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ!</div><div id=

Санал асуулга

2. Газрын цахим програм хангамжийн талаар мэдээ, мэдээлэл хаанаас авч байна вэ!!!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР